2024-04-20

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

Өвөрхангай аймагт 2021 оны II ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж байна. Энэ сарын 22,23-ны өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгуулж эхэллээ. Энэ удаагийн цэрэг татлага коронавирусний халдвараас сэргийлж нарийн зохион байгуулалттай явагдаж байгаа юм.

Үзлэгт хамрагдаж байгаа залууст 4-5 амны хаалт сольж зүүх, хоёр метрийн зай барих шаардлагыг тавьж байгаа ба түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсаны дараа 10 ээлжээр нэг хүн нэг эмчид үзүүлэх байдлаар зохицуулалтыг хийж байна.

Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, оюутнуудыг заавал үзлэгт хамрагдахыг шаардахгүй байгаа бөгөөд бусад залуус цэрэг татлага, эрүүл мэндийн үзлэгтээ идэвхтэй хамрагдаж байгааг аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа М. Дэлгэрсайхан хэлэв.

Үзлэгт хамрагдсан залуусын дунд чихний хэнгэрэг цоорхой, гэмтэл бэртэлтэй, ядаргаа сульдаатай, арьс өнгөний харшилтай гэх асуудлаар тэнцэхгүй байх тохиолдол багагүй гарч байна. Энэ нь хятад мотоцикл, цахим орчныг байнгын хэрэглээ болгосонтой холбоотой хэмээн үзэж байгаа юм. 

Цэрэг татлага цаашид сумдуудад зохион байгуулагдах бөгөөд маргааш \2021.09.24\ Баянгол суманд зохион байгуулагдах аж.