2024-04-20

Сүүлийн 24 цагт коронавирусний 267 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт 267 тохиолдол батлагдсан бөгөөд Арвайхээр суманд 126 Хархорин суманд 47 Нарийнтээл суманд 17 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн БОЭТ-д коронавирусний халдвараар 221 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 31 хүүхэд, 130 насанд хүрэгчид, 60 өндөр настан, 18 жирэмсэн эх байгаа юм. Түүнчлэн эрхтэн тогтолцооны эмгэг хавсарсан 141 хүн, хүндрэх эрсдэлтэй 127 хүн, хүндэвтэр 72 хүн маш хүнд 20 хүн, маш хүнд 2 хүн байна.