2024-04-25

ТӨВ БАРААН ЗАХЫН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД ОРЧНЫ БОХИРДЛОО АРИЛГАХЫГ ШААРДЛАА

Өвөрхангай аймгийн төв бараан захын үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Шалгалтаар, төв бараан захын орчин, контейнер, агуулахын завсар зайнд хог хаягдал хуримтлагдсан орчин бохирдуулсан зөрчил илэрчээ.

Коронавирусний халдварын нөхцөл байдлаас шалтгаалж захын үйл ажиллагааг энэ сарын 26-ны өдрийг хүртэл хаагаад байгаа юм. Харин Мэргэжилийн хяналтыг газраас орчны цэвэрлэгээг бүрэн хийлгэсний дараа үйл ажиллагааг нээх эсэх саналыг Арвайхээр сумын Онцгой комисст хүргүүллээ.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд саад бэрхшээл болж буй хог хаягдлаас салахад хүн бүрийн оролцоо, идэвх, санаачилга чухал тул өөрсдийн үүсгэсэн хог хаягдалдаа эзэн болж нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг уриааллаа.