2024-04-25

Тигээр бичих уралдааны шилдэгүүд шалгарлаа

Үндэсний хичээнгүй бичгийн тигээр эх бичих уралдаанд амжилттай оролцож шалгарсан сурагчдад аймгийн Засаг дарга бөгөөд Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга А.Ишдорж баяр хүргэж, шагнал гардууллаа.

Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанаас “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан үндэсний бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дээрх уралдааныг аймгийн салбар зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулсан юм. Өвөрхангай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн 265 сурагч Ж.Лхагвын шилдэг өгүүллэгийн хэсгээс тигээр бичиж, цахимаар түгээн дэлгэрүүлсэн бөгөөд долоон сурагч шалгарчээ.