2024-04-16

60 км авто замыг засварлах ажлын явцтай танилцлаа

Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар – Арвайхээр чиглэлийн улсын чанартай 60 км авто замыг засварлах ажлын явцтай танилцлаа.

Тус замын засвар, шинэчлэлийн ажил 35 км авто замыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 36 хувийн гүйцэтгэлтэй, 14 хувийн хоцролттой байна. 

Ажлын хэсгээс хууль, дүрэм журмын хэрэгжилт, үр дүнд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгах талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна. Тухайлбал, ажилчдыг тогтмол хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр хангаж, амьдрах орчин нөхцөл, хоолны илчлэг, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг хугацаанд нь олгох шаардлага тавилаа.