2024-04-25

Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн баярын хурал боллоо

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож, нийслэл, 21 аймгийн 61 байршлаас цахимаар зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ “Өвөрхангай аймаг хүн ам олонтой төдийгүй баруун аймгуудыг чиглэсэн улсын чанартай авто зам дайран өнгөрдөг учраас гэмт хэрэг, хэв журмын зөрчил багагүй үйлдэгддэг. Үүний зэрэгцээ коронавирусний халдварын тархалт эрчимжиж, цагдаагийн алба хаагчдад багагүй ачаалал үүсч байна. Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа цагдаагийн бие бүрэлдэхүүнд талархаж явдгаа илэрхийлье” гэв.

Түүнчлэн аймгийн Онцгой комиссоос цагдаагийн хоёр алба хаагчид иж бүрэн таван ханатай гэр олгож, ажил үйлсээрээ манлайлан ажиллаж буй алба хаагчдыг шагнан урамшуулсан юм.