2024-03-29

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Н.Оригийн нэрэмжит Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр “Алтан гадас” одонг хүртлээ.

1932 онд Улаан гэр нэртэйгээр байгуулагдаж, өдгөө Хөгжимт драмын театр болон өргөжин, 89 дэх жилдээ үзэгч олондоо урлаг соёлын үйлчилгээг хүргэж яваа юм.

Театрын алтан тайзнаас ард түмэндээ соёлыг түгээн дэлгэрүүлж, урлаг соёлоор ухуулан таниулж, үйлчилсэн үе үеийн уран бүтээлчдэд баяр хүргэж, амжилт ерөөе.