2024-04-20

Халдварын 39 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт түргэвчилсэн болон PCR шинжилгээг 346 хүнд хийснээс 39 эерэг тохиолдол батлагдсан байна. Дээрх хугацаанд 60 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

Ингэснээр аймгийн хэмжээнд 8 дугаар сарын 18-ны байдлаар халдварын 3751 тохиолдол бүртгэгдэж, 3445 хүн эдгэрсэн бол нас баралт 13 байгаа юм. Одоогоор 316 хүн гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 11, хүндэвтэр 48, хөнгөн 410 өвчтөн байгаа аж. Мөн 62 хүүхэд, 6 жирэмсэн эх ковидын халдварын эмчилгээ хийлгэж байна.

Коронавирусийн дельта хувилбар нь анхны хувилбараасаа хоёр дахин их халдварлах чадвартай ба вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын дунд илүү хурдацтай тархах чадвартай байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Тиймээс вакцинжуулалтанд хамрагдсаны дараа ч амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барьж, гараа тогтмол угааж, хүний бөөгнөрлөөс зайлсхийхийг зөвлөж байна.