2024-03-28

Онцгой байдлын газарт явуулын хяналтын цэгийг шийдвэрлэлээ

Онцгой байдлын газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг аймгийн Гамшгаас хамгаалах зардлаас шийдвэрлэж, гардуулан өглөө. Тодруулбал, аливаа болзошгүй гамшиг осол, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, коронавирусний халварын нөхцөлд ажиллах, урьдчилан сэргийлэх тэмцэх, эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх дөрвөн улирлын, иж бүрэн хяналтын явуулын сууцыг ийнхүү гардуулан өглөө.

Мөн галын машинуудын аккумляторыг шинэчлэн аюулгүй ажиллагааг хангаж, өнгөт принтер, компьютер зэрэг техник хэрэгслийг олгосон юм. “Ковидын халдвартай тэмцэхэд мэргэжлийн анги, байгууллагуудын ажиллах нөхцөлийг сайжруулж, бэлэн байдлыг хангах нь нэн чухал. Цар тахал, байгалийн гамшигт үзэгдэл, аюул ослын үед үргэлж тэргүүн шугаманд ажиллаж байдаг Онцгой байдлын газрын алба хаагчдын ажлын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс 25 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, явуулын хяналтын цэгийг шийдвэрлэлээ” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.