2024-03-29

Хүүхдийн өрөөг тохижуулжээ

ГБХЗХГ ажилтан, албан хаагчид илүү цагаар ажиллах, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэртээ орхих тохиолдол гарсан үед ажил дээрээ байлгах боломжтой Хүүхдийн өрөөг тохижуулжээ.  Ингэснээр ая тухтай, аюулгүй байлгах орчин нөхцөл бүрдэж байгаа юм. Энэхүү өрөөний ханын зургийг Хүүхдийн ордны дугуйлангийн багш, зураач Даваамаа зуржээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах үүрэг чиглэл өгсөн байдаг. Энэ хүрээнд манай аймагт 10 гаруй  байгууллага Хүүхдийн өрөөтэй болсон байна.