2024-04-17

439 ээж Эхийн алдар одон авлаа

Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд, нийт 439 эх “Эхийн алдар” одонгийн болзол хангасан бөгөөд үүнээс 33 эх “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, 406 эх “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгийн болзол хангасан юм. Өнөөдөр тэдний төлөөлөл болгон 177 эхэд “Эхийн алдар” I, II зэргийн одонг гардуулан өглөө. Эдгээр ээжүүдээс хамгийн залуу нь 30 настайдаа “Эхийн алдар” Нэгдүгээр одонг авсан юм. Харин нэгдүгээр одонг 65 настай ахмад ээж авсан бол нийт одон авч буй ээжүүдийн хамгийн залуу нь 26 настай байгаа аж.