2024-04-20

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БОЭТ-д ажиллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар аймагт ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БОЭТ-ийн үйл ажиллагаа болон Эрүүл мэндийн дэмжих төв, Хүүхдийн эмнэлэгийн барилгын үйл явцтай танилцлаа.

Энэ  үеэр ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилчдад салбарын шагнал гардуулсан юм. “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар

БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун, гэмтлийн их эмч Д.Баянмөнх, ариутгагч Л.Төмөртогоо, сувилагч Г.Отгонсүрэн, үйлчлэгч Б.Должин, “Жуух бичиг” -ээр

Мэдээгүйжүүлгийн их эмч Д.Очирдорж, тархвар судлаач Д.Сайнжаргал, сувилагч Л.Отгонжаргал тус тус шагнагдлаа.