2024-04-20

Аймгийн хэмжээнд тэтгэвэр авагчдийн 57 хувь зээлтэй байна

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 17300 иргэнд 64,7 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгогджээ. Нийт өндөр насны тэтгэвэр авагчдын 57 хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа судалгаа гарсан байна.

Тэтгэвэр авагчдаас өндөр насны тэтгэвэр авагч 13 мянган иргэн байгаа бол 3000 иргэн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр авч байна. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 840 иргэн, цэргийн тэтгэвэр авагч 258 иргэн байгаа талаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс мэдээллээ.

Тэтгэврийн зээлтэй ахмадууд амралт сувилалд амарч өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлэхэд хүндрэлтэй байдгаа хэлж байсан юм. Харин тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэснээр ахмадуудад эрс өөрчлөлт гарч сарынхаа орлогыг өөрсдийнхөө эм тарианд зарцуулах боломтжой болно гэдгийг онцолж байна.