2024-04-20

Хүн ам, орон сууцны тооллогоор аймгийн хэмжээнд 121 тоологч ажиллана

Хүн ам, орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-өөс эхлэн долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Өвөрхангай аймгийн хэмжээнд 121 тоологч, 31 шалгагч ажиллахаар сургалтанд хамрагдаж байна.

Энэ удаагийн тооллогыг мэдээлэл, цуглуулалтын хосолмол аргаар зохион байгуулна. Мөн хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээлэлд тулгуурлан явуулж,  нийт хүн амын 10 хувьд түүврийн аргаар зохион байгуулах юм. Иргэд хүн ам, өрхийн мэдээллээ үнэн зөвөөр бүртгүүлснээр төрийн үйлчилгээг саад бэрхшээлгүйгээр авах, төрийн архиваас өрхийн гишүүд тус бүрээр үнэн зөв лавлагаа гаргуулах боломжууд нэмэгдэх юм.

Монгол Улс хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулж байжээ.