2024-03-29

Үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Дашдоржийн Цэрэнтогтохын амжилтыг толилуулж байна.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 1952 онд төржээ. Тэрбээр Үндэсний Их Баяр Наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэсэн. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 сарын 5-нд гавъяат тамирчин цолоор шагнуулсан юм.

Гаргасан амжилтууд

• 1972 онд 6 давж Улсын начин цол хүртэв

• 1977 онд 7 давж дөрөвт үлдэн Улсын заан цол хүртсэн

• 1978 онд 9 даван түрүүлж Улсын арслан болжээ

• 1979 онд Монголын Бүх Ард Түмний VI Спартакиадад түрүүлж Улсын аварга цолд хүрсэн

• 1979 онд 7 давсан

• 1980 онд 9 давж түрүүлэн даян аварга болов

• 1981 онд 8 давж үзүүрлэхэд нь дархан аварга цол хүртээжээ

• 1982 онд 6 давав

• 1983 онд 9 давж түрүүлсэн

• 1984 онд 9 давж түрүүлсэн

• 1985 онд 7 давсан

• 1986 онд 8 давж үзүүрлэсэн

• 1987 онд 8 давж үзүүрлэсэн

• 1988 онд мөн 8 давж үзүүрлэсэн

• 1989 онд 7 давсан

• 1990 онд 8 давж үзүүрлэсэн

• Мөн онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давж шөвгөрчээ.

Чөлөөт бөх

Тэрээр чөлөөт бөхөөр зуны олимпод 2 удаа оролцож, 1980 оны Москвагийн олимпод 5-р байр эзэлж байв. Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа эх орноо төлөөлөн оролцож байв.

1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монголчуудаас анхлан алтан медаль хүртжээ.