2024-03-29

Хөгжмийн “Агуу” зохиолч Нацагийн Жанцанноров

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров

1949 оны 3 сарын 25-нд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт төржээ. 1957-1961 онд Өлзийт сумын бага сургууль,

1961-1967 онд Хужирт сумын дунд сургуулийг сурч төгссөн. 1967-1971 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд хөгжмийн багш, 1974-1979 онд Украин улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн Консерваторид суралцаж хөгжмийн зохиолч, хөгжим судлаач мэргэжил эзэмшсэн. 1971 онд Багшийн сургуульд хөгжмийн онолын багшаар ажилласнаар ажлын гараа нь эхэлжээ.

Уран бүтээлийн тойм

Цомог, DVD

• “Бурхан Халдун өршөөг” морин хуурт зориулсан бүтээлүүд

• “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим

• “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим

• “Хутагтын сахиус” морин хуурт зориулсан бүтээлүүд

• “Үдшийн бяцхан дуунууд” морин хуур, ятга, вибрафонд зориулсан аязууд

• “Симфонетта” морин хуурын чуулгад зориулсан бүтээлүүд

• “Байн байн санаа алдахад минь” зохиолын дуунууд

• “Хайрлан дуулмаар байна” уянгын поп дуунууд

• “Эгшиглэхүй, өгүүлэхүй” морин хуурын чуулгын концерт

• “Тайвшрал” зураглал хөгжим

• “Дорнодын цэнхэр аялгуу”

• “Оюу эрдэнийн говь”

Нот

• “Хүний заяа 1” дууны түүвэр (40 дуу), 2000 он

• “Хүний заяа 2” дууны түүвэр (41 дуу), 2000 он

• “Талын харгуй” 24 хүүрнэл дуу, 2007 он

Бүтээлүүд

• Хийл төгөлдөр хуурын сонат, 1977 он

• Чавхдаст хөгжмийн дөрвөл, 1978 он

• Симфони №1, 1979 он

• Баясгалант удиртгал, 1987 он

• “Гурван төрийн нүүр” симфони зураглал, 1988 он

• “Торой Бандийн дууль” дуулалт бүжгэн жүжиг, 1988 он

• “Хүслийн төвөргөөн” симфони удиртгал, 1990 он

• Шударга, төгөлдөр хуурын сонат, 1996 он

• Хуучир, төгөлдөр хуурын сонат, 1998 он

• “Их тэнгэрийн ивээл” симфони найрал, морин хуурын чуулгад зориулсан удиртгал, 2002 он

• “Мэргэнд буусан чоно” үндэсний модерн бүжгийн жүжиг, 2004 он

• Морин хуур, төгөлдөр хуурын сонат, 2009 он

Драмын жүжгийн хөгжим

• “Гэгээ”, 1980 он

• “Арын албаныхан”, 1981 он

• “Задын чулуу”, 1981 он

• “Найрын ширээний ууц”, 1981 он

• “Сэргэлт”, 1982 он

• “Хөхөлдэй хүүгийн үлгэр”, 1986 он

• “Ээдрээ”, 1989 он

• “Бооцоо”, 2000 он

• “Саран хөхөө”, 2004 он

Киноны хөгжим

• “Гарын таван хуруу”, 1983 он

• “Гарьд магнай”, 1983 он

• “Би чамд хайртай”, 1985 он

• “Намрын халуун өдрүүд”, 1985 он

• “Сүүдэр”, 1986 он

• “Мандухай сэцэн хатан”, 1988 он

• “Хачин хүн”, 1989 он

• “Бүлээн нурам”, 1990 он

• “Хүн чулууны нулимс”, 1990 он

• “Тод магнай”, 1990 он

• “Амин мөр”, 1991 он

• “Мөнх тэнгэрийн хүчин дор”, 1992 он

• “Шүтээн”, 1992 он

• “Цэц магнай”, 1995 он

• “Их хааны удам”, 1996 он

• “Догшин хутагтын сахиус”, 1998 он

• “Салж чадахгүй хайр”, 1998 он

• “Хааны сүүлчийн хатан”, 2000 он

• “Вансэмбэрүү”, 2002 он

• “Нар сарны зааг”, 2011 он

• “Богд хаан”, 2011 он

• “Шарга даага”, 2013 он

Баримтат киноны хөгжим

• “Ялалтын дуун” бүрэн хэмжээний баримтат кино, 1984 он

• “Эхийн алдар”, 1981 он

• “Тайгын эзэд”, 1983 он

Ном

• “Монголын хөгжмийн арван хоёр хөрөг” сонатын аллегро, 1996 он

• Хөгжмийн онолын нэр томъёоны хураангуй тайлбар толь, 1996 он

• “Сэрэх ухаанаа дууд…” ярилцлагын цоморлиг, 2004 он

• “Их дуучны яриа. /Ж.Бадраагийн нэрээр/” алдарт дуучин Ж.Дорждагвын яриа, 2005 он

• “Монгол хөгжмийн таван эгшигтийн онолын асуудлууд” судалгааны бүтээл, 2006 он

• “Хөгжим, цаг үе” илтгэл, өгүүлэл, 2006 он

• Уртын дууны уламжлалт зарим нэр томъёоны гаргалгаа, 2006 он

• “Монгол хөгжмийн эгшиг – сэтгэлгээний онолын утга тайлал” судалгааны нэг сэдэвт бүтээл, 2009 он