2024-04-18

Нутгийн бахархалт найрагч

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, “Болор цом” наадмын анхны тэргүүн шагналтан Дэндэвийн Пүрэвдоржийн амьдрал, уран бүтээлийг танилцуулж байна.

1933 оны 10-р сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Тэрбээр бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажиллаж 1957 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тус тус төгссөн. Дунд сургуульд багшилж байв. “Тоншуул” сэтгүүлийн газарт ажиллаж байгаад Улсын Төв Театрын утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байсан. МЗЭ-ийн хороонд Цог сэтгүүлийн эрхлэгч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв “Монгол Уран Зохиол” хэвлэлийн газрын захирлаар 1990-1993 хүртэл ажиллаж байв. 1950 оноос эхлэн уран зохиол бичих болжээ.

Бүтээлүүд

Яруу найргийн олон ном хэвлүүлснээс гадна “Шивээ Хиагт”, “Нүцгэн ноён” зэрэг дуурийн цомнол бичсэн. Түүний бичсэн “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Хөх даалимбан тэрлэг”,“Хар цас”, “Сэгс цагаан Богд” зэрэг бүтээлүүд нь уншигчид, ард түмний дунд ихээхэн түгжээ.

Найраглал

• Хөх даалимбан тэрлэг

• Сэгс цагаан богд

• Хар цас

• Төрийн түмэн эх

• Сайн цагийн мянган бурхан

• Гэргий

• Шарлингийн хар хас

• Галч

Шүлэг

• Тусгаар тогтнол

• Чингис

• Сумын наадмаар

• Миний нэр Монгол

• Эрээн уул

• Эгчмэдхэн

• Энэтхэгийн цэцгэн эрх

• Хүн төрөлхтөнд хүргэх үг

• Байгальтай сольсон үг

• Тулгын чулууг хөдөлгөж болохгүй

• Атгахан биендээ ахадсан бололтой би

• Миний жалга

• “Орчин цагийн монгол хэл”

Дуу

• Алтан намар

• Алтан шар зам

• Дөрвөн цагийн тал

• Хаврын шөнийн бодол – Л.Мөрдоржийн аяар,

• Орчлонд би азтай төржээ

• Сайн нөхрийн ерөөл

• Урьд шөнө чи зүүдлэв үү

• Таксийн цоохор машин

• Хөдөө нутаг сайхан

• Чи минь битгий мартаарай

Дуурь

Нүцгэн ноён

• Хархорин

Ном

• Улаан гэрийн хоригдол

• Бор гэрийн богд

• Улаан зүүд

• Нарны жавар

• Тарчилсан сүнс