Хатуу хөл хориог ирэх сарын 3-н хүртэл сунгалаа

Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 5 дугаар сарын сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан.
Аймгийн Онцгой комисс өчигдөр 16.00 цагт цахимаар хуралдаж, эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл Арвайхээр сумын нутаг дэвсгэрт хатуу хөл хориог үргэлжлүүлэх чиглэл өгөв.
Сумын онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Хүнсний дэлгүүрүүд өдөр бүр 10-17 цагт ажиллана. Үүнд томоохон худалдааны төвүүд хамаарахгүй.
Банк, нотариат Даваа, Лхагва, Баасан гарагт 09:00-17:00 цагт ажиллана. АТМ цагийн хязгааргүй.
Хүнсний үйлдвэрлэл ажлын тусгай горимоор ажиллаж, хүнсний түгээлт өдөр бүр үдээс өмнө 06:00-10:00, үдээс хойш 17:00-20:00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан түгээлт хийнэ.
ШТС-ууд Даваа, Лхагва, Баасан гаригуудад 18:00-22:00 цагийн хооронд ажиллах, зөвхөн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлд үйлчлэнэ.
Барилгын материалын дэлгүүрүүд 17:00-21:00 цагийн хооронд ажиллана.
Эмийн сангууд “ЦЭНХЭР ЗӨВШӨӨРӨЛ”-ийн дагуу 24 цагаар хүргэлт хийнэ.
Төв замаар дамжин өнгөрч байгай холын тээврийн хэрэгсэл зүүн талын Хурд ШТС, баруун талын Хүннү ШТС-аас шатахуунаа цэнэглэж зогсолт хийхгүй явна.