2024-04-19

Арвайхээр сум 14 хоног хатуу хөл хорио тогтоолоо

Арвайхээр суманд Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын шинэ голомт үүссэнтэй холбогдуулан хариу арга хэмжээг авч, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Арвайхээр сумын төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүлэв.

2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүлсэнтэй холбогдуулан энэ захирамжийн хавсралтад дурдсанаас бусад үйл ажиллагааг түр зогсоов.

3. Дээрх хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар батлав.

4. Сумын нутаг дэвсгэрт энэ захирамжийн хавсралтад заасан ажиллагааг хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд автомашинтай болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлав.