2024-04-19

Хужирт суманд 788 иргэнийг PCR шинжилгээнд хамруулаад байна

Хужирт суманд коронавирусийн 26 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр хавьтлын 187, хоёрдугаар хавьтлын 881 хүн тогтоогдсон. Үүнээс 788 буюу 73.8 хувийг нь PCR  шинжилгээнд хамруулаад байгааг албаныхан хэлсэн юм. Иргэдээс богино хугацаанд сорьц авахаар нийт 269 албан хаагч тус суманд ажиллаж байна.

“Сэмжид Хужирт” сувиллын байрыг тусгаарлан эмчлэх байр болгож, 48 ор дэлгэсэн бол “Газарчин” сувилалд тусгаарлан ажиглах байрын зориулалтаар 81 орыг дэлгэн ажиллуулж байгаа юм.