2024-04-19

Коронавирусийн батлагдсан тохиолдол Арвайхээр суманд нэг, Хужирт суманд гурав нэмж бүртгэгдлээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж сүүлийн 24 цагийн коронавирусийн нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Хужирт сумын явуулын лабораторид 282, БОЭТ-ийн лабораторид 81 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад дөрвөн тохиолдол батлагдсан. Тус батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь Хужирт сумын голомтоос гарсан бол Арвайхээр сумын нэг тохиолдлын эх үүсвэр нь тодорхойгүй байна. Одоогоор Арвайхээр суманд батлагдсан тохиолдлыг эх үүсвэрийг тогтоохоор тандалт судалгааны ажил явагдаж байна.

Мөн Өнөөдөр Улаанбаатар хотоос Шадар сайдын 26-р тушаалаар батлагдсан тархвар судлаач, мэргэжлийн эмч нараар бүрдсэн ажлын хэсэг ирж байгаа юм.

Өвөрхангай аймагт коронавирусийн батлагдсан 32 тохиолдол бүртгэгдсэнээс 30 хүний бие хөнгөн, хоёр хүний бие хүндэвтэр байна. АОК