2024-04-24

Өвөрхангай аймгийн Цэргийн штаб улсын тэргүүний штабаар шалгарлаа

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын хамт олон 2020 оны ажил үйлсээрээ манлайлж, улсын тэргүүний Цэргийн штабаар шалгарлаа.

Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг 93.3 хувьтай хангаж, Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг ард иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх арга хэмжээг аймаг, орон нутагтаа чадварлаг зохион байгуулж, ажлын үр дүнгээрээ улсдаа тэргүүлсэн Хурандаа М.Дэлгэрсайхан даргатай аймгийн Цэргийн штабын хамт олонд баяр хүргэе.