2024-04-19

Арвайхээр сум тойрсон 14 хяналтын цэг ажиллаж байна

Аймгийн хэмжээнд хөл хорионы дэглэм хэсэгчилсэн байдлаар үргэлжилж байгаа ба 2 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас 2 дугаар сарын 20-ны 06.00 цаг хүртэл аймаг, сум хоорондын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. Сар шинийн баярын өдрүүдээр аймгийн хэмжээнд гэмт хэрэг 11, зөрчил, гомдол 64 бүртгэгдсэн байна. Хязгаарлалтын дэглэм зөрчсөн 193 хүнд торгуулийн арга хэмжээ авчээ.

Тус өдрүүдэд Арвайхээр сумын 13 багийн гудамж, хороолол, зам талбайн 30 цэгт цагдаа, мэргэжлийн анги байгууллагаас 60 алба хаагч, мөн Арвайхээр сум тойрсон 14 хяналтын цэгт 46 алба хаагч, аймгийн хэмжээний 104 хяналтын цэгт 238 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллалаа.

Хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоногийн хугацаанд баривчлах, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгох заалттай байдаг аж.