2024-04-20

Нарийнтээл, Хайрхандулаан сумын 500 гаруй малчинд тусламж олголоо

Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс зудын өндөр эрсдэлд байгаа аймгуудын зарим малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Тус тусламжийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Хайрхандулаан суманд ажиллаж, 500 гаруй малчин өрхөд хүчит тэжээлийн тусламж олголоо.

Тэрээр аймгийн болон тухайн сумдын удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээтэй танилцсан юм.

Мөн сар шинийн баяртай холбогдуулан тус сумдын өндөр настнуудад гарын бэлгээ гардуулжээ.