2024-03-29

30 МАЛЧИН ӨРХӨД БАГЦЫН ТУСЛАМЖ ОЛГОЛОО

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зудын өндөр эрсдэлтэй аймаг, сумдын малчдад туслах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ам бүл олон, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй 30 малчин өрхөд 500.000 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг олголоо.