2024-04-25

Аймгийн аваргуудыг шалгарууллаа

Өвөрхангай аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр болж, “Сум, агентлагийн 2020 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт”-тэй танилцах, хулгана жилийн аварга малчин, саальчин, тариаланчийг шалгаруулах, тэргүүний байгууллага, хамт олон, аварга ажилтан шалгаруулах зэрэг есөн асуудлыг хэлэлцлээ.

Аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг нь тухайн сум, байгууллагын 2020 оны үйл ажиллагааг чиг үүргийн үзүүлэлт, нээлттэй байдлын үнэлгээ, хууль тогтоомж, баримт бичгийн хэрэгжилтийг харгалзан таван сум, гурван агентлагийг шалгаруулсан байна.

Мөн Зөвлөлийн гишүүд сумдаас аймгийн ХХААГ-т ирүүлсэн материалыг шалгуур үзүүлэлтийн дагуу хэлэлцсэн юм. Үүнээс аймгийн аварга малчин 53, аймгийн аварга саальчин гурав, аймгийн аварга тэмээчин дөрөв, аймгийн аварга үхэрчинээр 24 малчин тодорчээ. Харин аймгийн аварга фермерээр нэг аж ахуйн нэгжийг тодруулсан бол аймгийн аварга тариаланчаар зургаан хүн шалгараад байна.

“Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмтэй холбогдуулан шагнал гардуулах ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.