2024-03-29

Төрийн албаны шалгалтад 94 иргэн тэнцжээ

Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгууллаа.

Ерөнхий шалгалт өгөхөөр нийт 453 иргэн бүртгүүлснээс 362 иргэн шалгалт өгч, 94 иргэн тэнцсэн байна. Шалгалтыг ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн гурван төрлөөр авсан бөгөөд төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүй, Монгол Улсын түүх, соёл, нийгэм эдийн засаг, мэдээллийн технологи, логик сэтгэлгээ, монгол хэл, бичгийн чадварыг үнэлжээ.

Шалгалтын хоёр танхимд хяналтын камер байрлуулж, иргэд ерөнхий шалгалтын процессыг танхимын гадна талд суурилуулан олон нийтийн хяналтыг бий болгожээ.