Өвөрхангай аймагт эхний ээлжийн дархлаажуулалт өнөөдөр дуусна

Өвөрхангай аймаг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Ворецелл вакцины 5577 тунг татан авсан. Дархлаажуулалт 4 дүгээр сарын 6-наас эхэлсэн бөгөөд эрүүл мэнд, хариу арга хэмжээ, онцгой нөхцөлд ажиллаж буй байгууллагын ажилчдыг хамруулж байгаа юм.

“Уян сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төв нь харьяаллын болон төрийн 13 байгууллагын ажилчдын 80 хувийг нь дархлаажуулсан байна. Тус байгууллагын ажилчид дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгааг албаныхан ярьсан юм.

Вакцины давтан тунг 28 хоногийн дараа хийнэ. Цаашдаа 4, 5 дугаар сард 18-аас дээш насны иргэдийнхээ 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байна.