Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавирусний хоёр тохиолдол нэмэгдэж, нийт 159 боллоо. Өнөөдрийн байдлаар 109 иргэн эмчлүүлж байгаагаас БОЭТ-д 27, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт 12, Хужирт суманд 55, Бүрд суманд 13, гэрээр хоёр иргэн эмчлүүлж байна. Мөн Хужирт сумын тусгаарлах эмнэлэгээс зургаан иргэн эдгэрч, эмнэлэгээс гарчээ. Нийт 50 хүн эмчлэгдэж, гэрийн ажиглалтад шилжээд байгаа юм.