Сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй, 543 хүний PCR шинжилгээний хариу хүлээгдэж байна

Сүүлийн 24 цагт Өвөрхангай аймагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй. 543 хүний PCR  шинжилгээний хариу одоогоор эцэслэгдэн гараагүй, хүлээгдэж байна. Өнөөдөр БОЭТ-өөс зургаан хүн эдгэрч, эмнэлэгээс гарлаа. Бүрд сумын голомтыг хумиж, хяналтад авчээ. Одоогоор 43 хүн эмчлэгдэж байгаа юм. Мөн 110 хүнээс түргэвчилсэн шинжилгээг авахад 108 сөрөг, хоёр нь сул эерэг гарчээ. Сул эерэг гарсан хариуг PCR  шинжилгээгээр баталгаажуулна.