Нөөцийн мах 7 мянган төгрөгөөр худалдаалагдана

Арвайхээр сумын хэмжээнд 20 тн нөөцийн мах бэлтгэж маргаашаас худалдаанд гаргана.  Тодруулбал, 20 кг-тай хонины махыг нөөцөд бэлтгэж хадагласан бөгөөд хаяг шошиг бүхий уутанд 2-4 кг-аар савласан байна. Тус нөөцийн махыг Арвайхээр сумын 13 багийн нутаг дэвсгэрийн 13 дэлгүүрээр худалдаалах бөгөөд нэг өрхөөс нэг иргэн иргэний үнэмлэхтэйгээ ирж худалдан авах юм. Түүнчлэн нэг өрх долоо хоногт 2 удаа нөөцийн мах худалдаж авахаар зохицуулалт хийсэн байна. Энэ нь олон хүнд  хямд үнээр чанартай махыг хүргэхийг зорьсон хэмээн Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат хэллээ.

Нөөцийн мах худалдаалах дэлгүүр:

Нэгдүгээр баг: Бадархундаг хүнсний дэлгүүр

Хоёрдугаар баг: Хавцгайт цоохор хүнсний дэлгүүр

Гуравдугаар баг: Баянбаянхайрхан  хүнсний дэлгүүр

Дөрөвдүгээр баг: Баянбуурал хүнсний дэлгүүр

Тавдугаар баг: Баянгол хүнсний дэлгүүр

 Зургаадугаар баг: Цэгээннуур  хүнсний дэлгүүр

Долоодугаар: Янзав хүнсний дэлгүүр

Наймдугаар баг: Дэлгэр хүнсний дэлгүүр

Есдүгээр баг: Гэрэлт ирээдүй хүнсний дэлгүүр

Аравдугаар баг: Батдаваа хүнсний дэлгүүр

Арваннэгдүгээр баг: Батбаян хүнсний дэлгүүр

Арванхоёрдугаар баг: Гарьд хүнсний дэлгүүр

Арвангуравдугаар баг: Од маркет хүнсний дэлгүүр