Аймгийн хэмжээнд Мотоцикл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Өвөрхангай аймагт 2021 он гарснаас хойш мотоциклтой осолдсон зам тээврийн осол дөрөв бүртгэгдэж, хоёр иргэн нас барж, хоёр иргэн бэртжээ. Иймээс ослыг бууруулах зорилгоор Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Мотоцикл нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Мөн 2017 оноос хойш Замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгслийн түр саатуулах байранд журамлагдаж, зөрчлөө шийдвэрлэж аваагүй 100 гаруй тээврийн хэрэгсэл байгаа юм.

Иргэд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэх, өөрсдийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.