1, 2, 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага 24 нд эхэлнэ

Аймгийн онцгой комиссын 6-р хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа

2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн явагдах үйлчилгээний газрууд

-Спорт заал

-Фитнесс

-Усан бассейн

-Улсын чанартай автозам дагуу үйлчилгээний газрууд

-Үзвэр үйлчилгээний газрууд

-Шашны байгууллага

Дээрх байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллана. Худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь хэвийн горимд шилжиж 09.00-21.00 цагийн хооронд ажиллана.

-Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор эхний ээлжинд 1, 2, 5, 9, 12 дугаар ангийн сурагчдад 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн танхимын давтлага олгохоор боллоо.

Хязгаарлагдсан үйл ажиллагаа

-Уралдаан тэмцээн

-Аялал зугаалга/гэр бүлээс бусад/

-Диско баар, караоке

-Цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээ

-Архи, согтууруулах ундааг 3 дугаар сарын 1-ний өдрөөс худалдан борлуулах, үйлчлэхийг зөвшөөрөв.