Өвөрхангай аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ой өнөөдөр тохиож байна

Энэ жил аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон бүтээлч ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ хүрээнд хүүхэд, багачуудад аймгийнхаа түүхэн хөгжлийг танин мэдүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга А.Ишдорж “Миний Өвөрхангай” теле хичээлийг аймаг байгуулагдсан түүхэн өдөр буюу өнөөдөр цахимаар заана.

Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Өвөрхангайчууд Та бүхэндээ аймаг байгуулагдсан түүхт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.