“Миний Өвөрхангай” нэг сарын аян өндөрлөж, шилдгүүдээ шалгарууллаа

Аймгийн ИТХ-аас 2019 онд аймаг байгуулагдсан түүхэн өдөр буюу 2 дугаар сарын 18-ныг “Аймгийн хүндэтгэлийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон. Өвөрхангай аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Боловсрол, соёл, урлагийн газраас “Миний Өвөрхангай” нэг сарын аяныг аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан. Аяны хүрээнд шүлэг, гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд 1373 сурагч оролцсон бөгөөд өнөөдөр дүнгээ гаргаж, шагналаа гардуулсан юм.

Эсээ бичлэгийн уралдаанд 46 эсээ ирснээс:

Тэргүүн байрт Мэргэд сургуулийн 12-б ангийн сурагч Н.Хажидмаа

Дэд байрт Арвайхээр 1 дүгээр сургуулийн 12-г ангийн сурагч Г.Бэрхшагай

Гутгаар байрт Арвайхээр 4 дүгээр сургуулийн 11- а ангийн сурагч Э.Манал

Тусгай байрт Арвайхээр 5 сургуулийн 12-а ангийн сурагч Н.Баярбаатар

Тусгай байрт Төгрөг сумын сургуулийн 12-а ангийн сурагч Б.Дашдондов

Зургийн уралдаанд 376 бүтээл ирснээс:

Тэргүүн байрт Арвайхээр-1 сургуулийн 4в ангийн сурагч С.Мөнхсаруул

Дэд байрт Арвайхээр-5 сургуулийн 2б ангийн сурагч Н.Эзлэн

Гутгаар байрт Мэргэд сургуулийн 1а ангийн сурагч А.Тэргэл

Тусгай байрт Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 2а ангийн сурагч А.Есүй

Тусгай байрт Мэргэд сургуулийн 1б ангийн сурагч Б.Энхманал

“Шүлэг зохиох уралдаанд 89 бүтээл ирснээс

Тэргүүн байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 8е ангийн сурагч О.Хишигдорж

Дэд байрт Хайрхандулаан сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч З.Болорханд

Гутгаар байрт Нарийнтээл сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Э.Оюунтөгөлдөр

Тусгай байрт Уянга сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч А.Пүрэвдолгор

Тусгай байрт Гучин-Ус сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Н.Шинэтулга нар тус тус шалгарлаа.

Шилдэг байгууллагаар:

Тэргүүн байрт:                                                  

Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургууль

Арвайхээр сумын ЕБ-ын 5-р сургууль

Арвайхээр сумын ЕБ-ын Тэмүүлэл-Эрдэм сургууль

Дэд байрт:

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургууль

Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургууль

Хархорин сумын ЕБ-ын Орхон сургууль

Гутгаар байрт:

Уянга сумын ЕБ-ын 1-р сургууль

Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль

Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургууль тус тус шалгарлаа.

 Цаашид ойн өдрийг угтан жил бүр “Миний Өвөрхангай” аяныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Аймаг орон нутгийнхаа түүх соёл, өв уламжлал, бахархалт хүн, байгалын түүхэн дурсгалт газруудыг танин мэдэх ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.