Аймгийн аварга малчин, тариаланчдын шагналыг гардуулж байна

Сар шинийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан малчид, тариаланчдыг Аймгийн аварга  цол, тэмдгээр шагнадаг уламжлалтай. Энэ жил Өвөрхангай аймгаас манлай малчин тав, аварга малчин 83, аварга саальчин нэг, аварга тариаланч 6, аварга фермер нэг шалгарсан байна. Аваргуудын шагналыг хүндэтгэл үзүүлэн гэрт нь гардуулан өгдөг байсан ч сүүлийн хоёр жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү аймгийн Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд гардуулж байна.