Мах, сүүний худалдаанд шинжилгээт шалгалт хийлээ

 Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төв захын мах, сүүний худалдаанд шинжилгээт шалгалт хийлээ.Шалгалтад 39 худалдаа эрхлэгчийг хамруулсан бөгөөд зориулалтын бус хуванцар сав хэрэглэхийг зогсоож, өнөөдрөөс эхлэн шаардлага хангасан зориулалтын сав ашиглахыг зөвлөлөө.

Мөн махны чанар, PH, антибиотикийн үлдэгдэл, шар тосонд тослог, чийг, хөгц мөөгөнцөр, аарууланд исгэлэн хуурай бодис, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактери тодорхойлуулахаар аймгийн Мал эмнэлгийн газрын ариун цэврийн төв лаборатори болон Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид 11 төрлийн дээжийг шинжлүүлж байна. Худалдаа эрхлэгчдийн хувийн ариун цэвэрт үнэлгээ өгөх зорилгоор гар, сав суулга зэрэг нийт 53 цэгээс арчдас авч шинжилгээнд хамруулжээ.

https://fb.watch/1Yjp_7gJxP/