МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЦЭДЭВИЙН БАНДИ

Цэдэвийн Банди /МУ-ын арслан/ нь 1903 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны Ахай бэйл, Агь-Үйзэн гүний хошуун одоогоор Тарагт сумын харьяат. Санги тайжийн 9 хүүхдийн отгон хүү болон мэндэлжээ. Банди арслан улсын баяр наадамд 15 удаа барилдахдаа нэг түрүүлж, нэг үзүүрлэж, хоёр удаа дөрөвт үлдэж, гурван удаа зургаа давж, долоон удаа тав давжээ. Тэрээр 1924 онд дөнгөж 20 нас хүрч байхдаа Босоо Шагдар хэмээх алдарт бөхийг хаян түрүүлж улсын арслан цол хүртсэн байна.